Өнөөгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр худалдан авагчдын зан төлөв эрс өөрчлөгдөж байна. Захиалагчид оффис дээр биечлэн ирж цаасан каталог эргүүлэхээс илүүтэй, анхан шатны мэдээллийг онлайн орчинд судласны үндсэн дээр борлуулалтын албатай холбогдох шийдвэр гаргах хандлагатай болсон. Мөн борлуулалтын оффис дээр ирж уулзалт хийх, төсөл танилцах явцад харилцагчыг борлуулалтад чиглүүлэхийн тулд мэдээллийг цогцоор маш сайн системтэй өгөх, төсөөлөл бий болгох, концефц, амьдралын хэв маягын илүү бодитоор харуулах мэдрэмж үлдээх нь борлуулалт амжилттай болоход чухал нөлөөтэй болж байна.
Гэвч төсөл хэрэгжүүлэгчдэд барилгын явцад борлуулах үед төсөөллийн зөрүү үүсэх, 2D зураг болон энгийн рендер нь худалдан авагчийн сэтгэл хөдлөлийг бүрэн өдөөж чадахгүй байх, борлуулалтын менежерүүдэд интерактив хэрэгсэл дутагдах зэрэг бэрхшээлүүд тогтмол тулгардаг.
Creative VRT нь эдгээр асуудлыг шийдвэрлэх цогц 3D визуал болон технологийн шийдлийг санал болгож байна.
Бидний V-R-T шийдэл:
Төслийг дижитал орчинд бодитоор амилуулах гурван тулгуурт систем:
1. V — Visualization (Дижитал дүрслэл)
Уламжлалт зураг төслийг бодит мэт амьд визуал болгон хувиргана.
- 3D Экстерьер ба Интерьер рендер: Материал, бүтэц, гэрэл сүүдрийн нарийн дүрслэл бүхий фотореалист гүйцэтгэл.
- 3D Plan Render: Орон сууцны давхрын төлөвлөлтийг тавилгажуулан, орон зайн бодит хэмжээсийг ойлгомжтой харуулах шийдэл.
- Cinematic Render Animation: Архитектурын онцлог, концепцыг тайлбарласан мэргэжлийн найруулгатай танилцуулга видео.
2. R — Reality Experience (Бодит мэдрэмж)
Хэрэглэгчийг орон зайд бодитоор байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх интерактив шийдлүүд.
- 360° Virtual Tour (Виртуал аялал): Захиалагч дэлгэц эсвэл VR төхөөрөмж болон гар утас, компьютер ашиглан байр хооронд чөлөөтэй шилжиж, өрөө бүрийг 360 градусаар эргүүлэн тойруулан үзэх боломж.
- Интерактив цэгүүд (Hotspots): Өрөөний онцлог, ашигласан материал, инфографик мэдээллийг виртуал тур дотор байршуулах.
- AR Brochure (Өргөтгөсөн бодит байдал): Хэвлэмэл танилцуулгыг ухаалаг утасны камераар харахад 3D загвар нь дэлгэц дээр амилах технологи.
3. T — Technology (Борлуулалтын технологи)
Маркетинг болон борлуулалтын багийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх практик хэрэгслүүд.
- Tablet Sales System: Борлуулалтын шоурум болон үзэсгэлэн, уулзалтын үеэр харилцагчид төслийн төлөвлөлт, виртуал аяллыг системтэй танилцуулах таблет шийдэл.
- Төслийн Landing Page & Вэб интеграци: vrt.mn дэд домэйн болон захиалагчийн өөрийн вэбсайтад виртуал аяллыг шууд байршуулах тохиргоо.
- Автомат хариулагч: 24/7 цагаар эсвэл зөвхөн амралтын өдрүүдэд, оройн цагаар ажиллах автомат хариулагч.
Энэхүү үйлчилгээ төсөлд тань ямар үр өгөөж өгөх вэ?
- Шийдвэр гаргалтыг 2–3 дахин хурдасгана: Захиалагч төлөвлөлт, өрөөний зай талбайг бүрэн мэдэрснээр худалдан авах эргэлзээ арилдаг.
- Борлуулалтын багийн цагийг хэмнэх, мэдээллийг системтэй өгөх: Үзүүлэх байр руу олон дахин очих шаардлагагүйгээр анхан шатны шалгуурыг онлайнаар хангаж, уулзалтын үед илүү системтэй сэтгэл хөдөлгөсөн байдлаар танилцуулж илүү үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ.
- Зах зээлд түрүүлж гарах давуу тал: Барилгын суурь тавигдаж байх үед ч төслийн ирээдүйн төрхийг хамгийн бодитоор танилцуулж, урьдчилсан захиалгыг эрчимжүүлнэ.
Төслийнхөө борлуулалтыг дижитал технологиор эрчимжүүлэхэд бэлэн үү?
