Virtual Reality Tour буюу Виртуал Аялал хэмээх ойлголт нь өнөөгийн маркетингийн чиг хандлагыг өөртөө татаж байна. Үүнийг хураангуйлан тайлбарлавал: 360 хэмээр тухайн орчинд байгаа мэт өөрийн хүссэнээр үзэж, танилцан бодит мэдрэмж авах боломжтой нэмэлт мэдээлэл агуулсан хиймэл орчин юм. Ингэхдээ VR төхөөрөмж болон гар утас, компьютер зэрэг төхөөрөмжөөр дамжуулан үзэх боломжтой байх нь. Та үүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг манай вебсайтад холбогдон авах боломжтой.

Уг технологиор бүтсэн контент нь хэрэглэгчийн анхаарал, сонирхлыг татах чадвар маш өндөр байдаг байна. Учир нь бид олон нийтийн сүлжээний хэрэгсэлд зөвхөн текст, зураг, бичлэг гэсэн ерөнхий 3-н төрлийн контентийг үргэлж хүлээн авдаг. Технологийн дэвшилтэй холбоотойгоор эдгээр 3-н төрлийн контентоос хэлбэрийн хувьд шинэ төрлүүд үүсэн бий болж байна. Технологийн дэвшил явагдахын хэрээр хэрэглэгчдэд шинэ төрлийн контент үзэх сонирхол үлэмж нэмэгджээ. Яг энэ хэрэгцээнд тулгуурлан 360 хэмийн зурагт контентийг ашиглах нь танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах юм.

Та Ikh Mongol Complex хуудсанд нийтлэгдсэн манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил буюу 360 хэмийн зурган контентуудыг үзээрэй. 360 хэмийн зураг нь newsfeed гүйлгэх үед гарын аясаар хөдөлдөг байхаар шийдсэн шийдэл нь Facebook, Instagram, LinkedIn гэх мэт бүх зурган контент оруулдаг платформуудад танд ажиглагдах болно.

Gyroscope буюу гарын аясаар дэлгэц хөдөлдөг (tilt) технологитой бүх төхөөрөмжид 360 хэмийн зураг нь гарын хөдөлгөөнийг дагаж хөдөлнө. Мөн чирэх үйлдэл(drag) хийж 360 хэм бодитоор харах боломжтой юм.

360 хэмийн зургийн агуулгад анхаарах зүйл нь харуулахаар зорьсон төв хэсгийг бодох тодорхой байлгах хэрэгтэй ба тухайн орчны өнцөг булан бүр гарах тул үзэгчид онцгүй санагдах, тухайн орчныг онцгүй харагдуулах зүйлс байгаа эсэхийг маш сайн нягтлах хэрэгтэй.

Харин нэгэнт хэрэглэгч таны бүтээгдэхүүн үйлчилгээг тухай агуулсан 360 хэмийн зурагт анхаарлаа хандуулж таны виртуал аяллын зочин болсон тохиолдолд та өөрийн сурталчилж буй орчинг бодитоор харуулж дэлгэрэнгүй танилцуулах боломжтой болно. Виртуал Аялал ашиглан борлуулалтаа нэмэх нь бичвэрээс VRT-р дамжуулан борлуулалтаа өсгөх боломжуудын тухай дэлгэрэнгүйг уншаарай.

Creative VRT брэнд нь Виртуал Аяллыг бүтээхээс гадна үүндээ зориулсан 360 хэмийн зурган контент бэлдэж хэрэглэгчдийг татах зөвлөмж өгөн ажиллаж байна.